Шууд Chart

161 оюутан 91 автобусанд их цэвэрлэгээ хийжээ

2014-06-06 15:14:22

Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь Нийслэлийн Тээврийн газартай хамтран жил бүр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн их багтаамжтай автобусны цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг билээ.

2014 оны их цэвэрлэгээний ажлын зорилго нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хүүхэд багачууд, иргэдийн эрүүл, цэвэр орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангахад оршино. Их цэвэрлэгээнд Оюутны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн нэгдсэн веб сайтад бүртгэгдсэн Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн 161 оюутан хамрагдаж, 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 14.00 -18.00 цаг хүртэл ажиллаж нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулсан байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

161 оюутан 91 автобусанд их цэвэрлэгээ хийжээ  
Үзсэн: 1870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2014-06-06 16:21
Их цэвэрлэгээнд оролцсон оюутнуудад баяр хүргэе.Яахаараа компанийхан нь цэвэрлэхгүй хөөрхий оюутнуудаар цэвэрлүүлдэг байнаа. Улс гүрэн дамжин хор даг болсон хуучин автобуснуудыг автобус компанийхан яагаад өөрсдөө яагаад цэвэрлэдэгүй вэ? Нийслэлийн тээврийн газар зөвшөөрөл олгохдоо хир буртаг,хог шороо дүүрсэн автобусаар үйлчилж болно гэж зөвшөөрдөг юм уу. Ихэнх том оворын автобус нууд хог шороондоо дарагдсан, зуны цагт цэвэрхэн хувцастай ороход халширмаар байдаг. шалгадаг хянадаг газар гэж байдаггүй юм уу. За тэгээд зарим автобусны бариулууд нь байхгүй ,хар хурдаараа давхих, гэнэт тормозлох с зэрэгт нь савж уначих гээд зорчигчийн зовлон барагдахгүй ээ.

Бидэнтэй нэгдээрэй