Шууд Chart

"11 11" төвд 1500 орчим иргэн ханджээ

2014-06-06 15:52:49

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт нийт 1439 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс 742 орчим иргэн цаг үе, нийгмийн шинжтэй асуудлаар ханджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  зургаадугаар сарын 4-ний өдрийн 21 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож Засгийн газрын 11 11 төвд ирсэн 180 гаруй иргэдийн асуултад багцлан хариулт өглөө.

Их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад  эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авч байна, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх асуудлаар нилээдгүй ханджээ.  
 
Нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргасан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"11 11" төвд 1500 орчим иргэн ханджээ  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй