Шууд Chart

Ичиро Оцука ажлаа хүлээн авлаа

2022-01-28 09:38:57

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука энэ сарын 18-нд Монголд ирсэн билээ.

32 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Ичиро Оцука нь Монгол улсад ирээд ажилдаа ханцуй шамлан орж, МХБХ-ны удирдлагууд, найман хэлтсийн дарга нартай уулзаж, холбооны үйл ажиллагаатай хэдийнээ танилцаад байна.

Үндэсний шигшээ багийн хувьд энэ онд АХБХ-ны “Азийн цом”-ын гуравдугаар шатанд өрсөлдөх учиртай. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сард явагдах бол тэмцээн зургадугаар сард болох тов гараад байгаа юм.

 Хашир туршлагатай Япон дасгалжуулагч Ичиро Оцука “Өмнөх дасгалжуулагч Масэ Шичүгийн баримталж байсан арга барилыг эвдэлгүй, Монголын шигшээ багийн богино хугацаанд хэдий ч амжилттай удирдахыг хүсэж буйгаа” илэрхийлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ичиро Оцука ажлаа хүлээн авлаа  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй