Манай тивийн хөлбөмбөгийн дасгалжуулагчдын зэрэглэл дундаас дээгүүрт тооцогддог АХБХ-ны “А” ангилалтай дасгалжуулагчдын тоо дөрвөөр нэмэгдлээ.
Тухайлбал “Эрчим” клубийн тоглогч, ахлагч асан Ц.Энхжаргал, “Хангарьд” клубийн тоглогч, ахлагч асан А.Эрдэнэбаяр, “Унаганууд” клуб төдийгүй футзалын үндэсний шигшээ багийн ахлагч П.Алтантулга, “ДМЮ” клубийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид нар АХБХ-ны “А” ангилалтай дасгалжуулагч болсныг дуулгахад таатай байна.
Багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг энэхүү дасгалжуулагчийн зэрэглэлийг олгох сургалтыг МХБХ 2017 оноос эх орондоо зохион байгуулж эхэлсэн юм. Өдгөө дотоодын дээд зэрэглэлийн тэмцээнүүд дээр АХБХ-ны “А” ангилалтай дасгалжуулагч ажиллах шаардлага тавигдаж байгаа бөгөөд манай клубүүд гаднын дасгалжуулагчдын эрэлд гарах биш өндөр зэрэглэлтэй Монгол дасгалжуулагчдаараа удирдуулах болсон билээ.
АХБХ-ны “А” ангилалтай дасгалжуулагчдын тоо нэмэгдлээ | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.