![](/uploads/202201/news/thumb/27cdcd946f86a910d66a943558b4d7a0_x3.jpg)
2020 оны тус тэмцээний аварга “Аврагч” спорт хороо, Орхон аймаг, "Сокол" компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өчигдөр шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимова 5:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад сүүлийн мөчид хоёр оноо алдаж 4:6-гаар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Вагерын цэвэр ялав.
Сонирхуулахад, энэ удаагийн Красноярскийн дэвжээнд манай улсаас хоёр ч ижил нэртэй, амьдаа бөхчүүд медальд хүрлээ. Мөн Д.Отгонжаргал 50 кг-д хүрэл, Г.Отгонжаргал 53 кг-д мөнгө, Б.Болортуяа 53 кг-д алт, Х.Болортуяа 57 кг-д хүрэл медаль хүртсэн.
Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.