![](/uploads/202201/news/thumb/67b41fbe6d821723d4debf087730d00a_x3.jpg)
Өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскоос барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа.
Тэрбээр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан.
Тэгвэл дагах барилдаанд Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ.
З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.
З.Болортунгалаг манайхны тав дахь хүрэл медалийг авчирав | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.