Шууд Chart

Цагаан сарын барилдаан өнөөдөр эхэлнэ

2022-01-31 09:10:30

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ.

Энэ өдөр нэг, хоёрын даваа болох бол маргааш 14:00 цагт гурвын даваа үргэлжлэх юм.

Сонирхуулахад тус барилдаан 1963 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулагдаж байв.

Анхны барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед улсын заан цолтой байхдаа түрүүлж, уран барилдаанч аварга Ч.Бээжин үзүүрлэж байжээ.

Их шөвөгт улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нар шалгарсан байдаг.

Тэр жилийн барилдаанд хоёр “Мөнх” анх удаа учраа таарсан түүхтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх тухайн үед аймгийн начин цолтой зодоглон дунд шөвөгт Ж.Мөнхбатад тахимаа өгсөн гэдэг. Гэхдээ Х.Баямөнх тэр жилийн улсын баяр наадамд улсын арслан Г.Цоодолоор тав давж, улсын начин цолонд хүрч байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагаан сарын барилдаан өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй