Шууд Chart

Э.Даваанасан мөнгө, Д.Цогзолмаа хүрэл медалийн эзэн боллоо

2022-01-31 09:30:37

Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо.

Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав. Түүнтэй өчигдөр нэг хэсэгт таарч барилдаж ялагдсан бөгөөд финалд дахин таарч цэвэр ялагдав.

Энэ жинд барилдсан Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, Замын-Үүдийн уугуул охин Доржсүрэнгийн Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн.

Манай бөх өчигдөр хэсэгтээ түүнийг ялсан бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин яллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваанасан мөнгө, Д.Цогзолмаа хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй