МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 44 дэх жилдээ орон даяар тодруулж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн хувьд энэ жил гурав тодорлоо.
Тодруулбал, “Алтан унага”-ны эзнээр Галуут сумын Үнэгт гуравдугаар багийн малчин Д.Түмэн-Өлзий, “Алтан ишиг”-ний эзнээр Баян-Овоо сумын Уран хайрхан багийн малчин Ч.Чагнаадорж, “Алтан тугал”-ны эзнээр Галуут сумын Мандал тавдугаар багийн малчин Б.Эрдэнэбилэг нар тодорсон юм.
Уг шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар шагналыг нь гардуулсан юм.
Энэхүү нэр хүндтэй шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авч, мал сүргийнхээ гарц, шимийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж, бэлчээр ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ залуу малчдаа дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлсэн зэрэг малчинд олгодог билээ.
Баянхонгор аймагт “Алтан төлийн эзэн” гурваар нэмэгдлээ | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.