Шууд Chart

Украйны ерөнхийлөгч тангараг өргөлөө

2014-06-09 11:16:11

Украйны ерөнхийлөгчөөр сонгогдсон Порошенко  энэ сарын 7-ны өдөр нийслэл Киевт тангараг өргөн ажилдаа орлоо. Тангараг өргөх ёслол Украйны Парламентийн байранд болж, ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан Украйны Парламентийн дарга Турчинов ёслолыг удирдлаа. Ёслолоор ерөнхийлөгчийн үнэмлэх болон ерөнхийлөгчийн бэлэг тэмдэг болох очирт таяг, тамга, медаль зэргийг гардуулан өгчээ. Украйны Ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар тавдугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Сонгуульд 21 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд улсын хэмжээнд нийт 33 мянга 600 гаруй санал авах цэг ажиллажээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Украйны ерөнхийлөгч тангараг өргөлөө   
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй