Энэ сарын 4-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул мах 2.5 хувиар өсч, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8785 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 0.4 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь, хоёдугаар зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 6.6 хувь, төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: /1 литрийн/ сүүний үнэ 9.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.1 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Задгай сүүний үнэ өсчээ | ||
Үзсэн: 2324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.