МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс эмэгтэйчүүдэд зориулсан энэ оны эхний анхан шатны шүүгчийн сургалтаа зохион байгуулах гэж байна.
Иймд хөлбөмбөг сонирхогч нэгэнд дуртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж, шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой, нэмэлт орлоготой болох боломж бүрдэх юм.
Бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай тус сургалт нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан программын дагуу явагдах аж.
Сургалт энэ сарын 17-ноос 21-ны хоорнод танхимаар явагдах бөгөөд бүртгэл 16-нд өндөрлөх юм байна.
Эмэгтэйчүүдэд зориулсан анхан шатны шүүгчийн сургалт болно | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.