Шууд Chart

Таван олимпод дараалан түрүүлсэн Нидерланд тэшүүрчин Ирен Вюст

2022-02-10 09:14:13

Нидерландын тэшүүрчин Ирен Вюст өчигдөр эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд алтан медаль хүртснээр таван олимпод дараалан түрүүлсэн өвлийн спортын цорын ганц тамирчин боллоо.

Өдгөө 30 настай түүний хувьд “Турин-2006” олимпод 3000 метрт аваргалсан бол “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчань-2018”, “Бээжин-2022” гээд сүүлийн дөрвөн олимпдоо дараалан 1500 метрийн зайд алтан медаль хүртэв.

Вюст өвлийн олимпын наадмаас 12 медаль хүртснээр бүх цаг үеийн түүхэнд Норвегийн гүйлтийн цанын домог Бьёрн Делитэй айлсаж гуравдугаар байрт орж ирсэн.

Тэдний өмнө нь Норвегийн гүйлтийн цаначин Марит Бьёрген 15, Норвегийн биатлонч Уле-Эйнар Бьорндален 13 медальтай бичигддэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таван олимпод дараалан түрүүлсэн Нидерланд тэшүүрчин Ирен Вюст  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй