Олимпын наадмын хошой алт, нэг мөнгөн медальт, дэлхийн болон Европын таван удаагийн аварга Францын алдарт жүдоч Кларисса Агбегнену хөл хүнд болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон “Их Дуулга”-д түүнийг яагаад оролцоогүй талаар олон шүтэн бишрэгч нь мессеж илгээжээ.
29 настай жүдоч бүсгүй үүний хариуд “Би жирэмсэн болсон болохоор эргэж ирэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Эмэгтэй хүн болсны хувьд тэсэн ядан хүлээж байсан зүйл. Тиймээс жүдогийн карьераасаа түр завсарлага авч байна. Гэхдээ үүнд битгий санаа зов. 2024 оны Парисын олимпоос өмнө эргэн ирнэ” гэжээ.
Олимпын наадмын хошой аварга Кларисса Агбегнену хөл хүнд болжээ | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.