Дөрвөн жилийн өмнө нь Пёнчаний олимпийн наадмын сноубордын хафпайп төрөлд 17 настайдаа алтан медаль хүртэж байсан АНУ-ын Клоя Ким Бээжинд аваргаа хамгаалж дахин түрүүллээ.
Тэрбээр 94.00 оноогоор түрүүлж, Испанийн Куэралт Кастелье 90.25, Японы Сена Томита 88.25 оноогоор удаалжээ.
АНУ-ын Калифорнийн Лонг Бич хотод Өмнөд Солонгосын цагаач гэр бүлд төрсөн Ким дөрвөн настайгаагаас сноубордоор хичээллэж эхэлсэн бөгөөд зургаан настайдаа анхны тэмцээнд оролцож байжээ. 13 настайдаа АНУ-ын шигшээ багт элсэж 2018 онд Пёнчаньд сноубордын түүхэнд хамгийн залуу олимпийн аварга болсон юм.
Дэлхийн спортын хамгийн томоохон сэтгүүл “Sports Illustrated”-ын нүүрийг чимж АНУ-ын спортын чимэг Серена Уильямс, Симона Байлз, Ибтихаж Мухаммад, Меган Рапино гээд эмэгтэй тамирчидтай “Nike”-гийн рекламд тоглож, олон ангит цуврал кинонд дүрээ үлдээгээд амжсан.
Клоя Ким олимпын хошой аварга болов | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.