Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.
Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37.0 нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай нөгөө тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.
А.Энхтуул тэсвэр, тэвчээр шалгасан уралдаанаа амжилттай өндөрлүүллээ | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.