"Амиа хорлох үйлдэл гаргасан иргэнтэй хэлэлцээр хийх", "Хүн барьцаалсан дуудлага, мэдээлэлд хэргийн газрын хамгаалалт, үзлэг хийхэд анхаарах асуудал"
Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн аврах анги, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 13.3 дугаар үйлд заасан "Хүн барьцаалах" гэмт хэрэг үйлдэгдсэн болон иргэн амиа хорлох үйлдэл гаргасан үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоох, эрсдэлийн менежментийн сургалтыг улсын хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Дээрх сургалтыг "Өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагааг зохион байгуулахад цагдаагийн бүрэлдэхүүний үүрэг, оролцоо", "Амиа хорлох үйлдэл гаргасан иргэнтэй хэлэлцээр хийх", "Хүн барьцаалсан дуудлага, мэдээлэлд хэргийн газрын хамгаалалт, үзлэг хийхэд анхаарах асуудал" зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нар удирдан явуулсан юм.
.
Хүн барьцаалсан гэмт хэрэг болон амиа хорлох үйлдэл гаргасан үед таслан зогсоох сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.