Австрийн тамирчин Йоханнес Штрольц өчигдөр уулын цанын “Combined” хосолсон төрөлд Норвегийн Александр Омодт Килде, Канадын Жеймс Кроуфорд нарыг ялж түрүүлэн нутаг нэгтнүүдээ баярлуулсан.
Сонирхолтой нь түүний эцэг Хуберт Штрольц одоогоос 34 жилийн өмнө нь 1988 онд Канадын Калгарид болсон олимпод мөн адил энэ төрөлд алтан медаль хүртэж байжээ.
Тэд өвлийн спортын түүхэнд нэг төрөлд олимпийн алтан медаль хүртсэн анхны аав хүү болов.
Хүү нь аавынхаа амжилтыг 34 жилийн дараа давтав | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.