Шууд Chart

Нойрны биологийн цаг

2022-02-14 11:39:59

-Оройны 21:00–23:00 цаг:

Энэ цагт хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. 21:00 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу, намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв та энэ цагийг аяга тавгаа угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгөрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодис биедээ хуримтлагдахад нөлөөлнө.

-23:00–01:00 цаг:

Яг энэ үед элэг өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байх үед

-01:00–03:00 цаг:

Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойрон дунд л цэвэрлэх процес явагдана.

-03:00–05:00 цаг:

Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 03:00-05:00 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас ханиадны эм уух хэрэггүй.

-05:00–07:00 цаг:

Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн.

-07:00–09:00 цаг:

Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Иймд үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчин эмгэгтэй хүмүүс 06:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүд 07:30 цаг илүү ашигтай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нойрны биологийн цаг  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй