Шууд Chart

Оросын олимпын хороо 42 жил хүлээсэн амжилтаа байгуулж, алтан медаль хүртлээ

2022-02-14 12:46:15

“Бээжин-2022” өвлийн олимпын эрэгтэй цанын төрөлд Оросын олимпын хороо 42 жил хүлээсэн амжилтаа байгуулж, алтан медаль хүртлээ.

Буухиа төрөлд явагдсан уралдаанд 4х10 км ын зайд ООБ-ийн Алексей Червоткин, Александр Большунов, Денис Спицов, Сергей Устюгов гэсэн бүрэлдэхүүнээр тэргүүн байрыг эзэллээ.

Буухиа багийн нийт цаг 1:54:50.7 гэсэн үзүүлэлттэй байлаа. Буухиа төрөлд тэдний араас Норвеги, Францын багууд орж ирсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оросын олимпын хороо 42 жил хүлээсэн амжилтаа байгуулж, алтан медаль хүртлээ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй