Шууд Chart

Цагдаа хуульд заасан үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүний бие, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ

2022-02-14 14:18:13

Энэ оны 01 дүгээр сард Шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 132 үйлдлийг илрүүлснээс гарал үүсэл тодорхойгүй мал, мах тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зөвшөөрөлд дурдсан хэмжээнээс илүү мод тээвэрлэсэн, хориотой ан амьтны эд эрхтэн тээвэрлэсэн, галт зэвсэг тээвэрлэсэн, зөвшөөрлийн бичиггүй “Хуш” мод, самар тээвэрлэсэн /800 кг орчим/, нойтон тарвага, лаазалсан тарваганы мах тээвэрлэж явсныг тус тус илрүүлж харьяаллын дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хүлээлгэн өгч шалгуулж, шийдвэрлэлтийн явцад хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1.1 “Цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүний бие, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ.”

Мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах” талаар тодорхой заасан бөгөөд шалгах үндэслэлд “тээврийн хэрэгсэл нь хуулиар хязгаарласан эд зүйл тээвэрлэж байж болзошгүй, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйлийг хууль бусаар тээвэрлэсэн, эсхүл жолооч, зорчигч ийм зүйлийг биедээ авч яваа гэх үндэслэлтэй бол шалгахаар заасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд хүний бие, эд зүйл, ачаа тээш, орон байранд “Үзлэг хийх” үндэслэл, журмыг баримтлан үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна.


Цагдаа хуульд заасан үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүний бие, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй