Шууд Chart

МАН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн эв нэгдлийг эрчимжүүлэхэд чиглэнэ

2014-06-09 14:55:41

МАН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн энэ сарын 10, 11-нд Тусгаар тогтнолын ордноо “Нэг зорилго, нэг баг” уриатай болох гэж байна. Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас гадна аймаг, нийслэл, дүүргийн нийт 500 гаруй удирдах ажилтан оролцох юм.

Намын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн өнгөрсөн жил Дархан хотноо болж байсан. Намын XXVII Их хурлын дараа болж байгаа гэдгээрээ онцлог энэ удаагийн зөвлөлгөөн шинэчлэлийн бодлого, эв нэгдлийг эрчимжүүлэхэд түлхүү чиглэх аж.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МАН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн эв нэгдлийг эрчимжүүлэхэд чиглэнэ   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй