Шууд Chart

Украинд манай улсын 90 орчим иргэн оршин сууж байна

2022-02-14 14:53:24

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад  суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна. Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна.

ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


Украинд манай улсын 90 орчим иргэн оршин сууж байна  
Үзсэн: 1507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй