Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах МХБХ-ны Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 6-ныг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн зааланд явагдах юм.
Анх 2016 онд орон нутагт буюу Сүхбаатар аймгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдсанаас хойш энэ жил найм дахь аймагтаа зохион байгуулагдах гэж байна.
Футзалын 21-н аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 12 хоног үлдлээ.
Хөлбөмбөг:
2014,2015,2020 онд Улаанбаатар хотод
2016 онд Сүхбаатар аймагт
2017 онд Орхон аймагт
2018 онд Төв аймагт
2019 онд Хөвсгөл аймагт
Футзал:
2017 онд Дархан-Уул аймагт
2018 онд Дорнод аймагт
2019 онд Сэлэнгэ аймгуудад тус тус зохион байгуулагдсан юм.
21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь аймагтаа болно | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.