Шууд Chart

Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийнэ

2022-02-16 11:12:31

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийхээр болжээ. Дэлхийн сонгодог урлагт Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваа түүний энэ удаагийн тоглолт ирэх гуравдугаар сарын 3, 5, 8, 11, 13-нд Лиэж хотын Дуурийн театрт тавигдах аж.

Ингэхдээ Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглох юм байна.

Э.Амартүвшин өнгөрсөн оны долоо, есдүгээр сард Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод буй. Мөн энэ онд Лондон, Мадрид хотноо "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийнэ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй