Шууд Chart

Энэ жилийн “Оскар-2022” наадмыг хошин байдлаар явуулахаар төлөвлөжээ

2022-02-16 12:01:24

“Оскар-2022” наадам ирэх гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно. Уг шагнал гардуулах ёслолыг 35 жилийн дараа анх удаа гурван эмэгтэй хөтлөн явуулахаар болжээ.

Тодруулбал, хошин урлагийн жүжигчин Эми Шумер, Режина Холл, Ванда Сайкс нар сонгогдсон байна.

Учир нь кино наадмын продюсерууд энэ жил дээрх наадмыг илүү хөнгөн, хошин байдлаар явуулахаар төлөвлөсөн аж.

Тэд өмнө нь томоохон шагнал гардуулах ёслол хөтөлж байсан туршлагатай гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ жилийн “Оскар-2022” наадмыг хошин байдлаар явуулахаар төлөвлөжээ   
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй