Шууд Chart

Оросын багийн дэмжигчид

2022-02-16 14:15:02

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам ид үргэлжилж байна. Энэ үед ОХУ-ын тамирчид багаа дэмжиж буй зураг цахим орчинд тархаад байна. Тэднийг гадаадын зарим сайт “Хамгийн царайлаг дэмжигчид” хэмээн бичжээ.

Эдгээр дэмжигчдийг тодруулбал, дэлхийн хошой, Европын хошой аварга, олимпын хошой мөнгөн медальт Евгения Медвевдева, гимнастикийн дэлхийн долоон удаагийн аварга, зургаан удаагийн мөнгөн медальт, Европын аварга Маргарита Мамун, дэлхий, Европ, олимпын аварга Алина Загитова нар байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оросын багийн дэмжигчид  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй