Шууд Chart

О.Мөнхцэцэг Азийн наадмын аварга болно

2022-02-16 15:17:32

“Жакарта-2018” Азийн наадмын кураш бөхийн төрөлд өрсөлдсөн Отгоны Мөнхцэцэгт буюу Монгол Улсад Азийн наадмын алтан медаль ирэхээр болсон байна.

Тэрбээр Жакартад эмэгтэйчүүдийн хүнд жинд Индонез, Иран, Вьетнамын гурван учрааг ялаад, аваргын төлөө Узбекистаны Кумуш Юлдашевад дийлдсэн билээ.

Гэвч узбек тамирчны допингийн шинжилгээнээс станозолол илэрч, алтан медалиа хураалгасан төдийгүй барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулжээ. Энэ тухай 2019 оны гуравдугаар сарын 11-нд Олон улсын курашийн холбооноос мэдээллэсэн юм.

О.Мөнхцэцэгт Азийн наадмын алтан медаль шилжих эсэх талаар Монголын кураш бөхийн холбооноос тодруулахад дээрх мэдээллийг баталсан бөгөөд “Ханжоү-2022” Азийн наадмын үеэр ёсчлох ажээ.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид “Жакарта-2018” наадмаас дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртээд байгаа билээ. О.Мөнхцэцэгт алтан медаль нь шилжин ирсэн тохиолдолд энэхүү тоо таван алт, найман мөнгө, 11 хүрэл болох учиртай.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Мөнхцэцэг Азийн наадмын аварга болно  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй