“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа.
Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ аваад байгаа бол Ц.Дашдоржийн паралимпийн наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажив.
Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпийн гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ын зайд уралдахаар боллоо.
Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлжээ. Ц.Дашдорж паралимпод анх удаа оролцох гэж буй нь энэ. Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож, “Бээжин-2022” гээд гурав дахь паралимпдоо өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпийн эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Б.Ганболд, Ц.Дашдорж нар паралимпийн наадамд оролцоно | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.