Шууд Chart

“Цаг агаар” апликешн тун удахгүй

2013-07-19 13:44:05

“Цаг агаар” апликешнийн талаар өчигдөр ЦУОШГ-ын Техник мэдээлэл, маркетингийн хэлтсийн дарга Д.Батдорж, “Kaizen mongolia” компанийн захирал Ж.Ганзориг нар мэдээлэл хийжээ.Цаг уур орчны шинжилгээний газрын  захиалгаар “Kaizen Mongolia” компани боловсруулсан ухаалаг гар утасны “Цаг агаар” апликешн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм байна.

Apple IOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утастай хэрэглэгчдэд зориулагджээ. Уг апликешн нь ухаалаг гар утсанд үнэгүй байршихаас гадна интернэттэй орчинд цаг агаарын сэрэмжлүүлгийг дуут дохиогоор ирүүлэх юм байна.

Ажиглалтын, Урьдчилсан, Гадаргын усны бодит мэдээ, Орчны чанарын мэдээ, Усны чанарын мэдээ гэсэн таван бүтэцтэй уг апликешнийг урьдчилсан байдлаар боловсруулж дуусгасан аж.
 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Цаг агаар” апликешн тун удахгүй  
Үзсэн: 2105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй