Шууд Chart

Элчин сайд Ж.Бямбасүрэн БНАЛАУ-ын Засгийн газрын зарим гишүүнтэй танилцах уулзалт хийжээ

2022-02-17 13:10:48

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр БНАЛАУ-ын Мэдээлэл, соёл, жуулчлалын сайд хатагтай Суансаван Вияагэттай танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Монгол, Лаос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд Ж.Бямбасүрэн 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Чансамон Чаняалаттай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа батлан хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Сайд Чансамон Чаняалат Монгол Улсын Батлан хамгаалах яамд хоорондын харилцааг сэргээж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг боловсруулж ойрын хугацаанд хүргүүлэхээ уламжиллаа.


Элчин сайд Ж.Бямбасүрэн БНАЛАУ-ын Засгийн газрын зарим гишүүнтэй танилцах уулзалт хийжээ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй