Германд ирэх зургаадугаар сарын 4-6-ны хооронд явагдах байсан жүдо бөхийн Дюссельдорф “Их Дуулга” тэмцээн санхүүгийн шалтгааны улмаас цуцлагджээ.
Дээрх улсын жүдо бөхийн холбооноос “Бид “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулж чадахгүй болсондоо их харамсаж байна. Коронавирусний халдварын хөл хорионы улмаас танхимд цөөн тооны үзэгч оруулж байгаа. Тэгсэн мөртлөө халдвараас хамгаалах, шалгах ажилтны тоо нэмэгдсэн. Зардал нь давж гарлаа. Сүүлийн үед болж байгаа тэмцээнүүдээс харахад тамирчдын тоо ч 20-30 хувь буурчээ. “Их Дуулга”-ын дараах олон улсын хамтарсан бэлтгэл цуцлагдсанаар орлого бүр багасна. Тиймээс тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэй боллоо. Гэхдээ ирэх жилүүдэд Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн байна.
Дюссельдорф “Их Дуулга” тэмцээн санхүүгийн шалтгааны улмаас цуцлагджээ | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.