Монгол Улс 2023 онд БНХАУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн Азийн АШТ буюу “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан гуравдугаар шатны хэсгийн тоглолтуудыг энэ оны зургаадугаар сард хүлээн авч, зохион байгуулахаар сонгогдлоо.
Манай улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм.
Энэ шатанд нийт 24 баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөнө. Сугалааны үйл ажиллагаа энэ сарын 24-нд явагдана.
"Азийн цом"-ын гуравдугаар шатыг эх орондоо хүлээн авна | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.