Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болж байна.
Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 12:00 цагт болох юм.
Тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Спортын төв ордноос 08:00, 10:00, 14:00, 15:00 цагуудад хөдлөх бол “Асем Вила”-гаас 11:00, 12:00, 16:00, 18:00 цагуудад хөдлөнө.
Мөсөн шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.