Шууд Chart

Ерөнхий сайд Женевт хүрэлцэн очлоо

2014-06-10 09:42:36

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохоор Женев хотноо очоод байна. Түүнийг энэхүү чуулганд оролцохыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар урьсан юм.

Учир нь  Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг  хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тус байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор зохион байгуулагдаж байна.
 
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд конвенц болон зөвлөмжийн хэлбэрээр олон улсын хэм хэмжээ тогтоох үндсэн чиг үүрэгтэй НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Тус байгууллага 1919 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Олон Улсын Хөдөлмөрийн Ерөнхий Бага хурлаараа нийт 188 конвенц, 199 зөвлөмжийг батлан гаргажээ.
Монгол Улс 1968 оны тавдугаар сарын 10-ны өдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элссэнээсээ хойш тус байгууллагаас батлан гаргасан 16 конвенцид нэгдэн оржээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайд Женевт хүрэлцэн очлоо  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй