Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс алба хаагчдын эрүүл мэнд, харилцаа хандлага, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх, хүний эрхийг дээдэлсэн нөхөрсөг, сахилга хариуцлага, ёс зүйтэй, манлайлагч, албандаа хүндэтгэлтэй хандах, ажил хэрэгч байх чиглэлээр гаргасан санал, санаачилгыг дэмжсэн соён гэгээрүүлэх “Соёл, дэг журмыг өөрөөсөө эхэлье” нөлөөллийн аяныг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын даргын тушаалаар “Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г өчигдөр /2022.02.17/ тус газрын хурлын зааланд зохион байгууллаа.
.
Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.