Өчигдөр Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа түрүүлж, аваргын алтан медалийг хүртжээ. Түүний хувьд МУГТ, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Д.Мөнхбаяртай өрсөлдөж, 8:0 харьцаатайгаар ялжээ.
Багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмаа ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам тэргүүтэй мэргэн буучид өрсөлдөж байна.
МУГТ О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.