Шууд Chart

Байт харвааны заалны УАШТ энэ сарын 26-28-ны хооронд болно

2022-02-19 13:01:46

Монголын байт харвааны холбоо энэ сарын 12-ны өдөр их хурлаа зохион байгуулж, холбооны ерөнхийлөгчөөр тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр найман ажилласан Сүхбаатарын Эрдэнэболд сонгогдсон юм.

Тэрбээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо танилцуулаад буй.

МБХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд удахгүй болох гэж буй заалны УАШТ-ий талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Байт харваа бол Монгол хүн амжилт үзүүлэх бүрэн дүүрэн боломжтой их спорт. Шинжлэх ухаан, дэг сургууль, уламжлал, итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэл гээд олон зүйлийн уулзвар дээр энэ спортыг шинэ түвшинд гаргахын төлөө явна. "Төв цэгт тэмүүл" энэ бол ирэх дөрвөн жилийн уриа. Үүнийгээ хэрэгжүүлэх ажлууд ар араасаа хөвөрнө. Зорилго, стандарт, дэд бүтэц гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ" хэмээлээ.

Байт харвааны заалны УАШТ энэ сарын 26-28-ны хооронд Спортын төв ордонд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Байт харвааны заалны УАШТ энэ сарын 26-28-ны хооронд болно   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй