Монгол Улсын морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй Монголын болон дэлхийн киноны хөгжмийн "Best of playing love" концерт ирэх гуравдугаар сарын 5, 6-нд Соёлын төв өргөөнд болно.
Бид киног цогцоор нь үздэг... Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриаг нэг дор хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.
Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь хүн бүрийн дуртай сэдвийн нэг билээ.
"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт юм.
Морин хуурын чуулгын "Best of playing love" тоглолт болно | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.