Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын бага хуралд оролцож байна

2022-02-19 14:20:00

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хуралд оролцож байна.

“Аюулгүй байдлын бодлогын Давос” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Бавари мужийн захиргаатай хамтран жил бүрийн хоёрдугаар сард Мюнхен хотноо зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулсан тус бага хурлыг энэ онд биечлэн оролцох хэлбэрээр, чингэхдээ оролцогчдын хувьд цөөн бөгөөд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын бага хуралд оролцож байна  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй