Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багаар овоглож байсан болон зүтгэж байгаа тоглогчид Төв аймгийн бэлтгэлийн төвд уригдаж, баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус уулзалтын гол зорилго нь шигшээ багийн үе үеийн тоглогчиддоо хүндэтгэл үзүүлэх, одоо цагийн шигшээ багийн тоглогчиддоо амжилт хүсч, шинэ дасгалжуулагчтай танилцах, ногоон төгөл байгуулахаар болж, газраа сонгосон байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн бэлтгэлийн төвд ирсэн шигшээ багийн үе үеийн төлөөллөөс анхны шигшээ багийн тоглогчид ирсэн нь бахархууштай байлаа гэж тус холбооныхон хэлж байсан юм.
Шигшээ багийн дасгалжуулагч, Японы мэргэжилтэн Оцука Ичиро "Монголын шигшээ багийн бахархлын энэ өдөр тоглогчидтойгоо танилцсандаа сэтгэл өндөр байна. Монголын шигшээ Японы шигшээг хожих тэр өдрийг би бас мартахгүй ээ, үүний төлөө хамтдаа зүтгэе. Монголын шигшээ баг амжилтад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.
МХБХ-ныхон шинэ дасгалжуулагчтайгаа танилцаж, ногоон төгөл байгуулах газраа сонгожээ | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.