Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 хүчтэн зодоглосон барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэлээ.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн арслан Л.Отгонбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, “Даян дэвжээний” бөх аймгийн арслан Д.Батбаатар нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн арслан Г.Төрмөнх, Э.Сумъяабат, аймийн М.Даваасүрэн, О.Түмэн нар шалгарав.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.