Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, Б.Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн сумын заан Б.Боорчи үзүүрлэв.
Шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан Э.Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбат нар шалгарлаа.
Харин аравт Ховд аймгийн харьяат У.Батцоож, Хөвсгөл аймгийн харьяат М.Цэрэн, Өмнөговь аймгийн харьяат М.Буяндэлгэр, Завхан аймгийн харьяат М.Цогтгэрэл, Сүхбаатар аймгийн харьяат С.Ган-Эрдэнэ нар үлдсэн юм.
Сумын манлай заан Б.Бат-Эрдэнэ түрүүллээ | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.