Шууд Chart

“Гар+Дор” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2022-02-22 05:54:22

Залуучуудын сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай өгүүлэх “Гар+Дор” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.

Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэн нь залуучуудад тулгамддаг нийгмийн олон асуудал болох зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг үйлдлээс үүдэлтэй хандлагыг өөрчлөх, олон нийтэд нөлөөлөх зорилготой аж.

Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүд байх бөгөөд 2100 м.кв-т талбайд дэлгэгдэх гэж буйгаараа онцлог юм.

Тодруулахад, тус үзэсгэлэнг 14 болон түүнээс дээш насны хүн үзэхэд тохиромжтой бөгөөд гэрэл багатай орчинд байхдаа сэтгэл зовнидог хүмүүс анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China academy of art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн бөгөөд 2020 оноос Ванжил Арт Институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж “Контенпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр төгссөн шинэ үеийн төлөөлөл юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гар+Дор” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй