![](/uploads/201406/news/thumb/a139e0f6f8d55aa8fba0a26c1a5fac21_x3.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зургаадугаар сарын 8-ны ням гарагт “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын ажлын явц болон дараагийн ээлжинд барих шаардлагатай зам, уулзваруудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
“Цэцэг” төв, 100-н айл, Ахуйн үйлчилгээний төвийн уулзварын өргөтгөл, Гандантэгчэнлин хийдийн зам болон “Модны 2”-ын хооронд байрлах гэр хорооллын дундуур авто машин зорчих чулуун зам, явган хүний замын ажил Улсын баяр наадмаас өмнө дуусах аж. Харин “Монос”-ын уулзвараас Нисэх Сонсголонгийн уулзвар хүртэлх 5.5 км, Яармагийн гүүрээс “ТЭЦ 3”-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбогдох 1.5 км, Ботаник-Шар хад чиглэлийн 2.36 км шинэ замуудыг оноос өмнө хүлээлгэн өгөхөөр 100 хувь монгол инженер, замчид маань хоногийн 24 цагийн турш, гурван ээлжээр ажиллаж байна.
"Гудамж" төслийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа | ||
Үзсэн: 1508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.