Шууд Chart

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын бүтээлийн эх бичгийн судлал

2022-02-24 12:31:27

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

Хэл бичгийн ухааны доктор, Чойномын өвийг хамгаалах “Өв” сангийн тэргүүн Дорлигийн Ганболдтой “Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын бүтээлийн эх бичгийн судлал” сэдвээр ярилцана.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.

“Хэлц үг” буланд: “Гүзээнд наалдсан дэлүү шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “зөөр, зүчгэр, зэтэр, ийгээс, лиг” зэрэг үгийн утгыг тайлбарлана.

“Орчуулж болох үг” буланд: “арбитр, арк, артер, ассоциаци, аудит” зэрэг үгийн утга тайлбарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын бүтээлийн эх бичгийн судлал  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй