Шууд Chart

Чулуун-Овооны тойргоос баруун тийш нэг км замыг түр хаалаа

2013-07-19 14:22:12

Чулуун-Овооны тойргоос баруун тийш Нарантуул чиглэлийн замын урд урсгалд нэг км хэсгийг хааж, хучилтын ажил эхлүүлээд байна. Энэ амралтын өдрүүдэд багтаан тус замын урд урсгалын хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Нарантуулаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүрэх хоёр км замын урсгалыг тус бүрийг хэсэгчлэн хааж хучих ажил төлөвлөгдсөн хугацаандаа эхлэх юм байна.
 
Харин өнөө өглөөЧулуун-Овооны тойргоос Ботаник чиглэлд Шунхлайн шатахуун түгээх станцаас М-Ойл хүртэлх 600 метр замд суурь хучилт хийж нээжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Чулуун-Овооны тойргоос баруун тийш нэг км замыг түр хаалаа  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй