Шууд Chart

Кайл Снайдер, Жейден Кокс нар халз барилдана

2022-02-24 08:20:35

АНУ-ын хагас хүнд жингийн шилдэг бөхчүүд болох олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт "Captain American" хочит Кайл Снайдер, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт "The Matrix" хочит Жейден Кокс нар ирэх гуравдугаар сарын 16-нд Мичиган мужийн Детройт хотын “Motorcity Casino”-д анх удаа барилдахаар болжээ.

Тэд өнгөрсөн жилийн хавар АНУ-ын олимпын сорилгод хоорондоо хүч үзэх боломжтой байсан ч Кокс жин үзэлтээсээ хоцорч очсноор тэмцээнээс хасагдсан юм.

Харин Снайдер сорилгод ялж Токиогийн олимпод улсаа төлөөлж очоод мөнгөн медаль хүртэж байв. Тус супер дуэлийн өмнө 14 халз барилдаантай бөгөөд эрэгтэйчүүдийн 70, 79, 86, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд сонирхол татсан барилдаан болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кайл Снайдер, Жейден Кокс нар халз барилдана   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй