Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1824.10 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 30.0 сая юанийг 292.55 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 68.0 сая ам.доллар нийлүүлэв.
Монголбанк 13.0 сая ам.доллар худалдав | ||
Үзсэн: 1781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.