Шууд Chart

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

2022-02-24 09:20:16

Туркийн нийслэл Истанбул хотноо өнөөдөр Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх, сонгомол барилдааны чансааны оноо олгох тэмцээн эхэлнэ.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү, гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гэсэн эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглоно.

2-р сарын 23 

23:00 – 00:00 сонгомол барилдааны сугалаа болов.  

2-р сарын 24

15:30 - 19:30 Урьдчилсан шат, сонгомол: 55, 60, 63, 67, 87, 97, 130кг.

20:00 Сугалаа, эмэгтэй чөлөөт бөх

22:00 – Нээлтийн ёслол.

23:00 – 01:30 ФИНАЛ сонгомол: 55, 60, 63, 67, 87, 97, 130кг.

2-р сарын 25

15:30 - 19:30 Урьдчилсан шат, сонгомол: 72, 77, 82кг.

15:30 - 19:30 Урьдчилсан шат, эмэгтэй: 57, 62, 68, 76кг.

20:00 Сугалаа, эрэгтэй чөлөөт бөх.

23:00 – 01:30 ФИНАЛ сонгомол: 72, 77, 82кг.

23:00 – 01:30 ФИНАЛ эмэгтэй: 57, 62, 68, 76кг.

2-р сарын 26

15:30 - 19:30 Урьдчилсан шат, эрэгтэй: 97, 125кг.

15:30 - 19:30 Урьдчилсан шат, эмэгтэй: 50, 53, 55, 59, 65, 72кг.

23:00 – 01:30 ФИНАЛ эрэгтэй: 97, 125кг.

23:00 – 01:30 ФИНАЛ эмэгтэй: 50, 53, 55, 59, 65, 72кг.

2-р сарын 27

15:30 - 19:30 Урьдчилсан шат: 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92кг.

23:00 – 01:30 ФИНАЛ эрэгтэй: 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92кг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй